Татаж авах: epos программын мобайл хувилбарыг энд дарж татаж авна уу.

Принтертэй холбох: Гар утсаа принтертэй холбохдоо. Android утасныхаа Settings руу ороод Bluetooth-г асаана. Холбогдох принтертэйгээ Pair хийхэд нууц үг асуух ба 0000 байна.

 

 

Аппликашнаа ажиллуулахад доорх цонх гарч ирэх ба худалдааны төлөөлөгч хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулж системд нэвтэрнэ. Нэвтэрсний дараа нэн тэргүүнд хийх үйлдэл бол Өгөгдөл шинэчлэх цэсээр орж хамгийн сүүлийн мэдээллийг татаж авах хэрэгтэй.

 

 

Ингэсний дараа систем бүрэн утгаараа ажиллаж эхлэх боломжтой болох ба бусад цэсээр орж үзвэл

 

 

Борлуулалт хийхдээ "Гүйлгээ хийх" цэсээр ороод улаан өнгөтэй + товчин дээр дарах бөгөөд бүтээгдэхүүн сонгох дэлгэц гарч ирнэ. Үүнээс борлуулалт хийх бүтээгдэхүүнээ сонгоод нэмэх товч дарах бөгөөд бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээг нэг бүрчлэх оруулаад хямдрал болон бэлэн ба бэлэн бус зээл зэргийг сонгоод "Гүйлгээ хийх" товчийг дарна. Хэрэв гүйлгээ амжилттай болвол хэвлэх машины товчон дээр дарж баримтаа хэвлэнэ.