Бүтээгдэхүүний жагсаалт цэсэнд дарахад доорх дэлгэц гарч ирнэ. Бүтээгдэхүүний жагсаалтыг ашиглахдаа шараар тэмдэглэсэн хэсэгт хайлт хийж болох ба мөн хайх гэсэн хэсэг дээр бүтээгдэхүүний кодоор барааныхаа нэрийг бичиж хүссэн барааны жагсаалтыг олох боломжтой. Жагсаалтын доод хэсэгт байрлах шүүлтүүрээр бичиж болон сонгож хайх боломжтой байна. Бүтээгдэхүүн нэмэхдээ жагсаалтын баруун дээд буланд байрлах "Бүтээгдэхүүн нэмэх" гэсэн холбоос дээр дарна. 

Уг холбоос дараах дэлгэцийг дуудна.

Уг дэлгэцэнд талбар бүрийн утгыг оруулснаар бүтээгдэхүүн бүртгэгдэх боломжтой болно.

  • Бүтээгдэхүүний код: Уг талбарт барааны баркод эсвэл байгууллагаас оноосон дахин давтагшгүй дугаарыг оруулна

  • Нэр : Бараа бүтээгдэхүүний нэрийг оруулна

  • Үнэ : Үндсэн үнийг энэ хэсэгт оруулна. Үнийн тэмдэглэгээ нь үндсэн үнэ гэсэн нэрээр өгөгдлийн санд хадгалагдах болно.

  • Татварын баркод: МТА-с оноосон бараа бүтээгдэхүүний баркодыг энэ талбарт оруулна. Кодыг мэдэхгүй бол ямар нэгэн тоо оруулах боломжтой. Ж: 123, 1234 гэх мэт

  • Бүтээгдэхүүний дараалал: Excel программын дугаарлалтыг оноож өгөөд бүртгэх боломжтой

  • Хэмжээ: Бараа бүтээгдэхүүний савлагааны хэмжээ, бутархай тоо оруулах боломжтой

  • Хэмжих нэгж: Сонголтоос сонгох эсвэл кг, ш гэх мэт үндсэн хэмжих нэгжүүдийг бүртгэнэ.

  • НХАТ: Нийслэл хотын албар татвар энэ бүтээгдэхүүнд ноогддог эсэхийг тэмдэглэнэ.

Эдгээр талбарыг бөглөөд хадгалах товчийг дарахад бүтээгдэхүүн өгөгдлийн санд бүртгэгдэх болно. Дээрх хүснэгтийг бөглөхөд өгөгдлийн санд үндсэн үнэ болон хэмжих нэгж автоматаар бүртгэгдэнэ. СЮ