Бүтээгдэхүүн бүртгэхэд "үндсэн үнэ" тэмдэглэгээтэй үнэ өгөгдлийн санд хадгалагдах бөгөөд өөр үнэ оруулахдаа улаанаар дугуйлсан баруун дээд хэсэгт байх "Үнэ нэмэх" холбоос дээр дарж бүртгэнэ.
Үнэ нэмэх холбоосыг дарсны дараа гарч ирсэн хүснэгтэнд бүтээгдэхүүний кодыг сонгоод өөрчлөгдсөн үнийг оруулж болох бөгөөд бүтээгдэхүүн маань үндсэн үнэ болон өөрчлөгдсөн үнийг бүртгэх боломжтой юм.

Ингээд бараа хоёр болон түүнээс олон үнэтэй болж байгууллагуудад өөр өөр үнээр борлуулагдах боломжтой болох юм.
Үндсэн үнэ болон бусад үнэнд өөрчлөлт хийхдээ үнэ өөрчлөх хэсэг дээр дарна. Хямдралын төрөл дээр энэ бүтээгдэхүүнд тухайлан хямдрал үзүүлэх тохиолдолд сонгож өөрчлөж болно.
